Мөрөөдлийн хурим

Elvis, Priscilla Presley 1966
Модны захын модон зуслангийн байшин, хашаанаас нь байшин хүртэл чимэглэсэн хуримын чимэглэлүүд, тийм ч урт биш өвдөгний дээгүүр татсан урттай энгийн л нэг цагаан даашинз, доогуураа кет өмсчихсөн би. Надад хязгааргүй хайртай, хамгийн сайн найз шиг минь залуу надруу инээмсэглэн ширтэн зогсоно. Яг л дотроо “Хайрт минь, ингээд бид эхнэр, нөхөр боллоо ” гэсэн дулаахан харцаар над уруу ширтэнэ. L-guards, Night train хамтлагууд ирчихсэн, “би чамд хайртай”, “Зөөлөн”, “Хайлсан шоколад” дуунууд ээлжилж яваад л. Хайртай залуу минь надад зориулж солгой ч гэсэн сэтгэлээсээ найзуудтайгаа бэлдсэн дуугаа дуулж өгөөд ингэж хэлнэ “ Хайрт минь өнөөдөр бидний хамтын амьдарлын хамгийн эхний өдөр. Өдөр болгон чамайг инээлгэж, баяр хөөртэй байлгаж, нүднээс чинь нулимс дуслуулахгүй гэж хэлж чадахгүй ч, юу ч болж байсан зүгээр л хажууд чинь байж, баярлахад чинь хамт инээж, уйлахад чинь нулимсыг чинь арчиж өгнө, гуниглахад чинь мөрөө зээлүүлнэ гэдгээ л амлаж байна, Бид заримдаа хэрэлдэж, муудалцаж, бие биедээ гомдож болно. Энэ чинь амьдрал шүү дээ. Харин чи надад ямар ч үед дэргэдээс минь холдохгүй гэж амлах уу?” гэж хэлнэ. Тэр үед би нүдэндээ нулмис цийлэгнүүлэн түүнрүү хараад “ Амлаж байна” гэж хэлнэ. Бүх хүн баяр хөөртэй, аз жаргалаар дүүрэн тийм л өдөр миний ч бас амьдралын минь хамгийн сайхан өдөр байгаасаа гэж хүсч байна.
https://www.youtube.com/watch?v=sCQ3Tykk5qE

Comments