Өөртөө өгсөн амлалт

Мөнгөний тухай эхний бөгөөд эцсийн удаа ганцхан удаа биччихье. Дахиад угаасаа бичих ч хүсэл төрөхгүй байх яагаад гэвэл би дэвтэртээ үргэлж сайн сайхан зүйлсийн тухай бичиж байнаа гэж боддог юм. Сайхан бодол л сайхан амьдрал руу хөтөлнө шүү дээ
Мөнгийг яг үнэндээ юу ч биш гэж бас болохгүй л дээ. Чухал зүйл! Бүр маш чухал зүйл! Тэгэхдээ хамгийн гол нь амьдралын утга учир биш! Зарим хүмүүс мөнгөний төлөө л амьдарч байгаа юм шиг бүх л цаг зав, ухаан бодлоо үүнд зарцуулдаг арга ч үгүй биз дээ өнөөгийн нийгэмд мөнгөтэй хүнтэй хүмүүс хүн шиг харьцаж, мөнгөтэй хүн хүссэн бүх юмаа хийгээд байгаа байгаа юм шиг санадаг юм чинь. Би ч гэсэн өөрийгөө их мөнгөний өмнө барьц алдах үгүйгээ сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ ганцхан юмыг л сайн санаж явах ёстойгоо мэдэж байна. Чи мөнгөөр хичнээн их юмыг өөрийн болгож чадах ч мөнгийг амьдарлынхаа утга учир болгож болохгүй юм шүү!  Миний тэмдэглэлийн хэсгээс 2016.11.20

Comments