Би ер нь их уйламхай хүүхэд л дээ. Заримдаа бүүр их сонин сонин юман дээр уйлна. Зүгээр л сэтгэл хөдлөөд түүнийгээ дотроо нууж чадахгүй ил гаргачихдаг юм. Манай дүү намайг хараахаараа л шоолно, бүүр ээжийн маань санаа нь зовоод миний охин энэ чинь зүгээр кино шүү дээ гэж хэлнэ. Заримдаа бүүр бэлэн нулимснаасаа ичдэг байлаа. Нэг удаа манай тооны багш эрхлэгч болоод манай ангид дахиж хичээл орохгүй болсон тухайгаа хэлээд л самбарын урд зогсож байвөө тэр үед дахиж багш хичээл орохгүй гэж бодохоор л нулмис цаанаасаа урсаад ирсэн. Ангийхнаасаа санаа зовоод нулимсаа барих гэж их хичээсэндээ даан ч харамсалтай нь барих тусам улам сад тавьж байж билээ. Тэр үед толгойд ёоо ямар санаа зовмоор юм бэ, уйлахаа болиочээ, одоо хүүхдүүдийн нүүрийг яаж харнаа л гэж бодогдож байгаа юм чинь. Хүмүүсд уйлж байгаа төрхөө харуулах дургүй байсан даа л тэр сул дорой юм шиг санагдаад. Тэгэхдээ одоо бол би уйлж байгаагаасаа ичэхээ больсоон яагаад гэвэл би зүрх сэтгэлтэй байна, хүнийг өрөвдөж, хайрлаж чадаж байна. Миний зүрх сэтгэл хөлдчихөөгүй юм байна, сэтгэл минь нүдэнд ч харагдахгүй зүйлийн төлөө зовниж чаддаг юм байна гэж бодогдох болсон.
2016.12.13
2016.12.13
Comments
Post a Comment