Амьдрал бол сонголт юм гэж хэзээ нэгэн цагт хаа ч юм сонсож л байсан биз дээ? Би саяхан нэг ийм үг олж уншсан юм. Бидний дотор байнга л сайн, муу бодлууд эргэлдэж байдаг харин алийг нь сонгох нь чамайг тодорхойлдог гэж. Бодох тусам үнэхээр санал нийлж байгаа шүү. Угаасаа хүнд бурханаас авхуулаад буг чөтгөр хүртэл бүх зан чанарууд байдаг гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Сайн хүнээс ч муу муухай үйлдлүүд гарч л байдаг. Яадгаа алдсан муу хүнээс ч хаяаа сайхан зүйлс гардаг шүүдээ. Тиймээс хүнийг сайн, муу хүн гэж үнэлэхээсээ илүү энэ хүн чинь зүгээр л надтай адилхан хүн шүү дээ тэр ч гэсэн надтай адилхан мэдэрдэг, зовдог, шаналдаг, баярладаг, гуньдаг гэдэгийг ойлгодог бол ч одоо байгаа шигээ олон шаналсан зүрх, сэтгэлүүд байхгүй байх байсан болов уу?
Comments
Post a Comment