Юмыг хүндээр тусгаж авахгүй байх чадварт суралцсанаар би өөрийгөө зовлонгоос бага ч гэсэн чөлөөлнө. Ер нь бодоод байхад биднийг хамгийн их зовоодог зүйлс зөвхөн биднээс л шалтгаалдаг юм шигээ? Жишээ нь хоёр хүн маргалдлаа гэхэд бид өөрсдийнхөө л зөв гэж боддог хэзээ ч нөгөө хүний талаас бодож үздэггүй угаасаа тэгж бодвол магалдах ч шаардлаггүй. Бардам зангаа хаяаад миний зөв ч байсан буруу ч байсан нөгөө хүндээ найр тавиад өгөх ухаантай байснаар би өөрийгөө зовлонгоос чөлөөлнө. Яагаад гэж үү би зүгээр л тоглоомонд хожихыг улаараад байдаг хүн биш. Заза тоголсон юм аа. Зүгээр л би найр тавьж өөрөөр хэлвэл бууж өгснөөрөө харилцаагаа аварч үлдэж байгаа юм. Хүнтэй маргалдсаны дараа нэг их хэцүү байдагдаа сэтгэл санаа цаанаасаа л түгшүүртэй, зовиуртай. Тэр зовлонгоос л салж байгаа юм. Хүмүүс юмыг хүндээр тусгаж авдаггүй хүмүүсийг өөдрөг үзэлтнүүд гэж нэрлэдэг. Заримдаа хэт өөдрөг үзэл нь тэднийг яг л тэнэг юм шиг санагдуулдаг байх. Юу ч боддоггүй хүн шиг юмыг тоглоом тохуу болгоод л. Тэгэхдээ тэд чинь юу ч боддоггүй хүмүүс биш ээ харин ч хамгийн их юм дотроо бодож явдаг байж магадгүй юм. Тэд зүгээр л уурлаж, бухимдаж, бусдад хэлэлээ гээд асуудал шийдэгдэхгүй гэдгийг мэддэг юм. Тиймээс зүгээр л өөрийгөө нэмж зовоохгүйн тулд аливаа зүйлсийг хөнгөнөөр тусгаж авдаг.
2016.12.16
Comments
Post a Comment