Хамгийн сайхан цэцэг бол үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг !!! Яагаад гээч түүнийг тасдаж хаясан ч, усалж тордсон ч, нар ээсэн ч, сүүдэр туссан ч үргэлж нэг хэвээрээ байдаг. Гаднаас нь харахад бусад цэцэгтэй адил үзэсгэлэнтэй, анхилуун сайхан үнэртэй биш ч түүнийг цаанаасаа л нэг юм онцгой сайхан болгодог яг юу гэдгийг нь би сайн илэрхийлж чадашгүйнээ. Эрт дээр үед эрэлхэг баатрууд мөнхийн хайраа батлахын тулд хайртай бүсгүйдээ үхэшгүй мөнхийн цагаан уулыг авчирж өгдөг байж гэхдээ уулсын хамгийн өндөр хэсэгт хүний гар хүрэх боломжгүй тийм газар ургадаг байсан тул хүссэн бүхэн нь мөнхийн хайраа баталж чаддаггүй байж! Энгийн юм бүхэн надад дандаа сайхан санагддаг, сайхан бүхэн онцгой байдаг энгийн байх тусмаа онцгой гэсэн үг л дээ гагцхүү тэрхүү сайханыг олж харах нүд л хэрэгтэй. Би яг л үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг шиг байхыг хүсч байна.
Домог сонирхолтой санагдаад доор нь оруулчихье Хоёр биедээ оломгүй сэтгэлтэй хос залууст ханилан суух хувь дутжээ. Бие биенээ л үгүй бол амьдрах хүсэлгүй амрагууд гар гараа атгалцан халим өндөр хаднаас үсэрсэн гэдэг. Хаднаас үсэрсэн хос залуус газарт унахдаа үзэсгэлэнт цагаан уул цэцэг болон ургажээ.
Comments
Post a Comment