Нарсисис

Нарсисис хэмээх нэгэн үзэсгэлэнт залуу хүү өөрийгөө нуурын усанд өдөр бүр тольддог байсан бөгөөд тэрээр өөртөө үлэмж ихээр татагдсан учраас нэгэн өглөө нуурын усруу унаад живчихсэн бөлгөө. Хүүгийн унасан тэр газар нэгэн цэцэг ургасныг нарсисис гэж нэрлэдэг болсон билээ. Нарсисийг нас барах үед ойн оохин тэнгэрүүд гарч ирээд цэнгэг устай нөгөө нуур өөрийгөө давстай нулимсан нуур болгон хувирган байхтай тааралдсан хэмээжээ. "Чи яагаад уйлж байгаа юм бэ?" гэж охин тэнгэрүүд нуурнаас асуулаа. "Би Нарсисийн төлөө уйлж байна" гэж нуур хариулав. "Тиймдээ, Чи Нарсисийн төлөө уйлж байгаад гайхах зүйл алгадаа" гэж охин тэнгэрүүд хэлээд "Гэхдээ бид түүнийг ойд байнга даган хөөцөлддөг байхад чи ганцаараа түүний үзэсгэлэнт алган дээрээ мэт хардаг байсандаа ". "Гэхдээ... Нарсисис тийм үзэсгэлэнтэй байсан гэж үү?" хэмээн нуур асуулаа. "Чамаас илүүтэй түүнийг мэдэгч байна гэж үү" хэмээн охин тэнгэрүүд гайхацгаалаа. "Эцсийн эцэст тэр чиний усанд өөрийгөө харах л гэж өдөр бүр ирдэг байсан юм." Нуур хэсэг хугацаагаар чимээгүй боллоо. Тэгснээ нуур хэлсэн нь "Би Нарсисийн төлөө уйлж байна, гэхдээ би Нарсисис үзэсгэлэнтэй байсныг ердөө ч ажиглаж байгаагүй юм байна. Би яагаад уйлж байна вэ гэхээр тэр миний дэргэд суугаад усанд минь өөрийгөө харах бүрт түүний нүдний харцны гүнд туссан миний үзэсгэлэн надад харагддаг байсан юм даа."

Comments